Их Британийн тал АНУ-тай түр хугацаанд тагнуулын мэдээлэл солилцохгүй

12

Их Британийн тал Карибын тэнгист мансууруулах бодис тээвэрлэж байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй хөлөг онгоцнуудын талаарх тагнуулын мэдээллийг АНУ-д дамжуулахаа түр зогсоожээ. 
Ийм шийдвэр гаргасны шалтгаан нь хөлөг онгоцнуудад АНУ цохилт өгөх нь хууль бус гэж үзэж байгаагийн сацуу үүнд оролцохыг хүсэхгүй байгаатай холбоотой гэнэ. 
Тус бүс нутагт байрладаг Их Британийн тагнуулын байгууллагын албад мансууруулах бодис тээвэрлэж байж болзошгүй хөлөг онгоцнуудыг илрүүлэхэд туслах мэдээллийг АНУ-д олон жилийн турш өгсөөр ирсэн байна. Эдгээр мэдээллийг авснаар АНУ-ын эргийн харуулууд сэжигтэй хөлөг онгоцнуудыг зогсоож, шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд багийнх нь гишүүдийг баривчлах, илэрсэн мансууруулах бодисыг хураан авдаг байжээ.
Тагнуулын мэдээллийг ихэвчлэн хэд хэдэн түнш улсын төлөөлөгчдөөс бүрдсэн “Өмнөд" гэдэг байгууллага хоорондын нэгдсэн бүлэгт дамжуулдаг байсан байна. Мансууруулах бодисны хууль бус эргэлттэй тэмцэх зорилгоор байгуулсан уг бүлэг нь Флорида муж улсад байрладаг аж. 
CNN-ийн мэдээлснээр, энэ оны есдүгээр сард АНУ Карибын тэнгис дэх усан онгоцнуудад цохилт өгч эхэлснээс хойш Их Британийн эрх баригчид цохилтын байг тодорхойлоход тагнуулынх нь мэдээллийг ашиглаж байж болзошгүй гэж болгоомжилж эхэлжээ.
Улмаар ийм шийдвэр гаргасан нь тагнуулын мэдээллээ солилцдог хамгийн ойрын түнш, холбоотон улсууд болох хоёр орны харилцаанд томоохон ан цав үүсэж, Латин Америк дахь АНУ-ын цэргийн ажиллагаа хууль ёсны эсэхэд эргэлзээ нэмэгдэж байгааг харуулж байна гэж тус телевиз онцолсон байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govialtai.nutag.mn