Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайд хуурайшилт нэн их байна

30

Хаврын хуурайшилттай байгаа учраас ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна.  Дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар хуурайшилттай байгаа аймгуудын мэдээллийг хүргэж байна. 
Нэн их хуурайшилттай: Өмнөговь, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
Их хуурайшилттай: Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорнодын ихэнх нутаг, Завханы өмнөд, Баян-Өлгий, Увс, Төв аймгийн баруун, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, хойд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилт их байна.
Дунд зэргийн хуурайшилттай: Хөвсгөлийн баруун, Завханы хойд, Төв аймгийн зүүн, Архангайн өмнөд, Төв аймгийн зүүн хэсэг, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ЦУОШГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govialtai.nutag.mn