“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

8

НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн ерөнхий сайд санаачлан Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл(CDRI)-ийг байгуулсан. Эвслийн гишүүнээр 47 орон нэгдсэн байдаг ба тэдний нэг нь Монгол Улс юм.
Гамшигт тэсвэртэй дэд бүтэц эвслийн зорилго нь “Ирээдүйн гамшиг болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг байгуулахад системтэйгээр дэмжлэг үзүүлэх юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн Парисын гэрээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан байх” гэж тодорхойлсон байдаг.
Тиймээс  Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” - Disaster resilient infrastructure” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ  сарын 04-нд зохион байгуулах гэж байна.
 Тус хуралд  ОХУ,  БНХАУ, Энэтхэг, БНСУ, АНУ, Монгол улсын эрдэмтэн, судлаачид танхим болон цахимаар оролцож, шилдэг илтгэлүүдтэй танилцан, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 
Хурлаас гамшигт тэсвэртэй дэд бүтцийг барьж байгуулах, бэхжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэрийг гаргах аргазүйн талаар  багц зөвлөмж гаргах бөгөөд байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн дэд бүтцэд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх арга замын талаар харилцан мэдлэг, туршлагаа хуваалцаж, талуудын хамтын ажиллагаа сайжрах боломж бүрдэнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govialtai.nutag.mn