Хуучин орон сууц 1метр квадрат нь 5,6 сая төгрөгийн үнэтэй байна

13

Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38 болж, өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал, орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өссөн байна.
Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ таван сая төгрөг бөгөөд Сүхбаатар дүүрэгт 5.97 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийслэлийн Хан-Уул дүүрэгт 7.3 хувь буюу 342 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр үнийн дүнтэй байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт 4.4 хувь буюу 145 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага үнийн дүнтэй байгаа аж.
Харин хуучин орон сууцны тухайд, хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 5.6 сая төгрөг болжээ. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахадХан–Уул дүүрэгт 25 хувиар буюу 114 мянган төгрөг өссөн нь хамгийн өндөр, Сүхбаатардүүрэгт 0.8 хувь буюу46.8 мянган төгрөгөөр  өсчээ.
Тэгвэл өнгөрсөн онд 1 өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ 1.34 сая, хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.94сая, 3 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3.6 сая төгрөг байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BAYANKHONGOR.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
govialtai.nutag.mn