Мөс цөмөрсөний улмаас амь насаа алджээ
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн  Дайман  гэдэг газар  аймгийн төвөөс баруун зүгт 76 километрт сумын төвөөс баруун хойд  3 хүн энэ сарын 8-нд Пронтер загварын ачааны автомашинтай зорчиж яваад   мөсөнд цөмөрсөн байна. Энэ үеэр 1 зорчигч усанд осолдож, 2 зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 76 км замыг туулан  тус газар очиж, осолдсон иргэн Б-г  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  нуурын 2 метрийн гүнээс цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн. Гол мөрний ус хөлдөөгүй байгаа энэ үед иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.